Хамас бүлэглэл Израил руу довтолсноос 300 гаруй хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархаджээ

Хамас бүлэглэл Израил руу довтолсноос 300 гаруй хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархаджээ

Хамас зэвсэгт байгууллага бямба гарагийн өглөө Газын зурвасаас Израилийн нутагт дэвсгэр рүү гэнэт довтоллоо. Агаар, газар, усаар довтолсон энэхүү довтолгооны улмаас 300 гаруй израил хүн амиа алдаж, 1800 орчим хүн шархадсан гэж мэдээллээ. 

Палестинчууд агаараас, далайгаар, газраатээр Израилийн эсрэг 2500 пуужин харвасан гэж Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерт уламжлав. 

Мөн олон арван израильчуудыг Палестины зэвсэгт дайчид барьцаалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй албан бус тоогоор Израилийн 100 орчим энгийн иргэн, цэрэг барьцаалагдсан гэж АНУ дахь Израилийн Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.

Израилийн арми хариу довтолгоог эхлүүлсэн бөгөөд сүүлийн 24 цагт Израилийн агаарын довтолгооны улмаас 256 палестин иргэн, түүний дотор 20 хүүхэд амь үрэгдлээ. Мөн 1788 хүн гэмтэж бэртсэн гэж Газын зурвас  дахь Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

BBС-гийн мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоцнууд нь Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн тагнуулын тэргүүний байр руу цохилт өгсөн. Израилийн Агаарын цэргийн хүчин мөн тус байгууллагын холбоо бүхий хэд хэдэн обьектыг онилсон гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна